WBC холбооны хөнгөн жингийн аварга, Америкийн боксчин Гари Расселлыг аваргын бүсээ хамгаалахын тулд Н.Төгсцогттой тулалдахыг санал болголоо. 

Гари Расселл нь дэлхийд гуравт бичигддэг хөнгөн жингийн боксчин бөгөөд нийт 31 тулаан хийсний нэгд нь ялагдаж байжээ. 

Харин манай улсын тамирчин Н.Төгсцогт 2015 онд алдарт боксчин Флойд Мэйветерийн менежер Ал Хеймонтой гэрээ байгуулснаар мэргэжлийн боксын гараагаа эхлүүлсэн юм. Тэрээр өдгөө 11 тулаан хийснээс нэг ч ялагдал хүлээгээгүй байна. 

Н.Төгсцогт өнгөрсөн нэгдүгээр сарын 26-нд Доминиканы боксчин Клаудио Марреротой 12 үеийн турш тулалдаж ялалт байгуулснаар IBO холбооны аварга болсон юм. 

Эх сурвалж: Boxing scene