Эхний 11 сарын байдлаар улсын хэмжээнд 3455 удаагийн объектын гал түймэр гарч, 66 хүн нас барж, 42 хүн гэмтэн 289 толгой мал хорогдсон байна. Мөн 1547 гэр орон сууц шатаж улсад нийт 15.8 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.

Түймэрт амь насаа алдсан иргэдийн 37 нь том хүн, 29 нь хүүхэд байгаа юм. Дээрх гал түймрийн аюулаас ОБГ-ын алба хаагчид 847 хүний амь нас, 40 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ. Объектод гарсан гал түймэр өнгөрсөн оны мөн үеэс 1.05  хувиар, учирсан хохирлын хэмжээ 42.3 хувиар өсжээ.

Үүний дийлэнх нь нийслэлд гарч, дөрвөн тэрбум төгрөг орон нутагт 10.1 тэрбум төгрөгийн хохирол учруулсан байна. Энэ хугацаанд гал түймрээс сэргийлэх ажлыг зохион байгуулж, 138 мянга гаруй ААН, айл өрхийг хамруулснаас гал түймрийн хэрэг зөрчилд хүргэж болзошгүй 86 мянга гаруй зөрчил дутагдал илрүүлэн, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авчээ.

Объектын гал түймрийн шалтгааныг авч үзвэл түймэр гарсан хамгийн их шалтгаан нь ил задгай гал, асгасан үнс нурам, пийшин, зуух яндангийн цонолт, цахилгаан, лаа шүдэнз зэргээс үүдсэн байна.

Түймрийн шалтгаан нөхцөл: