Дасгалын үеэр төмс хэрэглэх нь цусан дахь глюкозны хэмжээг нэмэгдүүлж дасгалыг үр дүнтэй болгодог гэдгийг Америкийн эрдэмтэд тогтоожээ.  Учир нь төмс нь уураг, нүүрс усаар баялаг, чихэргүй юм. 

Судалгаанд спортоор хичээллэдэг 12 хүн оролцсон ба тэд долоо хоног бүр 265 км дугуй унасан байна. Ингэхдээ өөрсдийн сонголтоор цэвэр ус, нуурс усны гель, төмсний аль нэгийг хэрэглэжээ. Ингэхэд нуурс усны гель, төмс хэрэглэсэн хүмүүсийн цусан дахь глюкозны хэмжээ нэмэгдэж илүү үр дүн үзүүлсэн байна. 

Эх сурвалж: Times of india