Бид тоймлоё, Та унш

2019.04.11 Пүрэв                                                10°C   2,631.64  Өнгө зүс сайжирна

Чухлыг тоймлоё


Эрүүл шүд-Эрүүл хүүхэд хөтөлбөр хэрэгжиж эхэллээ

Ингэснээр 2-12 насны хүүхдүүд сонгон шалгаруулалтад тэнцсэн 199 эмнэлгээр шүдээ үнэ төлбөргүй эмчлүүлэхээр боллоо. Тус хөтөлбөр 2022 он хүртэл ₮50 тэрбумаар хэрэгжих ба энэ жил ₮4.2 тэрбумын санхүүжилт хийгдэх юм.

Энэ жил 2-6 насныхан

Манай улсад байгаа 2-12 насны 700 гаруй мянган хүүхдийг ганцхан жилд эмчлэх боломжгүй учраас энэ жил 2-6 насныхан хөтөлбөрт хамрагдаж шүдээ үнэ төлбөргүй эмчлүүлнэ. Гэхдээ зайлшгүй шаардлагатай 7-12 насны хүүхдийг хамруулах юм.

Аль эмнэлэгт үзүүлэх вэ?

Сонгон шалгаруулалтад тэнцсэн эмнэлгүүдэд үзүүлнэ. Тухайлбал, орон нутгийн 84, УБ-ын 115 эмнэлэг Эрүүл шүд-Эрүүл хүүхэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тэнцсэн байна. Эдгээр эмнэлгүүд ямар ч төлбөргүйгээр таны хүүхдийн шүдийг эрүүл болгох юм. Манай улсын 18 хүртэлх насны хүүхдийн 84-96% нь шүд цоорох өвчтэй бөгөөд 18 настай хүүхдийн 67.5% нь бүрэн шүдтэй байна.


Түрээсийн орон сууцаа өмчлөөрэй

Түрээсийн орон сууцыг өмчлөх журмыг ЗГ баталлаа. Тухайлбал, байрны төлбөрийн 30%-г бэлнээр төлж, ипотект хамрагдан өмчлөх эсвэл зээл олгох байгууллагатай тохиролцон төлбөрийн чадвараа нотолж, урьдчилгааг 5 жилд төлснөөр байраа өмчлөх боломжтой байна. Мөн ТОСК-ийн зээлтэй иргэд ч дээрх журмын дагуу өмчилж болох юм. Уг журам өчигдрөөс хэрэгжиж эхэлсэн бөгөөд одоогоор 1512 айлын түрээсийн орон сууц байгаа гэнэ.


Цэргүүд төмөр зам барина

ЗГ-аас Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр замыг дотоодын хөрөнгөөр барихаар болж ₮750 тэрбумыг Эрдэнэс Тавантолгойгоос гаргахаар боллоо. Замын ажил 5 сараас эхлэх ба үүнд 1800 цэргийг дайчилж ₮2 саяар цалинжуулах гэнэ. Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замыг мөн 5 сард эхлүүлж 2021 оны эхний улиралд ашиглалтад оруулахаар тооцжээ. Ингэснээр Тавантолгойн нүүрсний экспорт 60 сая тн болж тээвэрлэлтийн зардал км тутамд $32-оос $8 болох гэнэ.


Дэлхийн анхны дрон хүргэлтийн үйлчилгээ

Wing компани дрон хүргэлтийн үйлчилгээгээ Австралийн Канберра хотод нэвтрүүллээ. Ингэснээр 7:00-20:00 цагийн хооронд хотын кофе шоп, эмийн сангийн барааг дроноор хэрэглэгчдэд хүргэх юм. Уг үйлчилгээ $30-$40 саяын үнэтэй бөгөөд 2030 он гэхэд 1 дор 4 захиалга зэрэг хүргэдэг болох гэнэ. Харин дроныг төв зам дээгүүр болон хүмүүстэй ойрхон нисгэх хориотой юм. Wing-ээс гадна Амазон, UPS, Flytrex компаниуд дрон хүргэлтийн үйлчилгээг нэвтрүүлэхээр ажиллаж байна.


Америкийн тал Гуайдог сонголоо

Америкийн бүсийн хамтын ажиллагааны байгууллагын 34 гишүүн орон Венесуэлийн ерөнхийлөгчийн сонгууль хүртэл сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдог төлөөлөгчөөр сонголоо. Ингэснээр ерөнхийлөгч Мадурогийн ОУ-аас тусламж авах боломж хязгаарлагдах юм. Харин Венесуэлийн ЗГ уг шийдвэрийг ОУ-ын хууль зөрчсөн гээд тус байгууллагаас 4/27-нд гарна гэж мэдэгджээ. Мадурог огцрохыг шаардаж буй Америкийн ЗГ Венесуэлийн газрын тосны экспортод хориг тавьсан бөгөөд энэ сарын сүүл гэхэд ЭЗ-ийн хориг тавьж магадгүй гэнэ.

Таны сонорт


Image result for lamp icon Урсгал засвартай холбоотойгоор өнөөдөр цахилгаан хязгаарлах газрууд.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр