Засгийн газрын хуралдаанаар бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд хэд хэдэн хуулийн төсөл боловсруулж, дараах асуудлыг шийдвэрлэхээр боллоо. Тодруулбал, 

  • Нийгмийн даатгалын шимтгэл, татвараа тайлагнасан боловч хугацаандаа төлөөгүй бол алданги торгуулийг нэг удаа чөлөөлнө, 
  • Зах, худалдааны төвд худалдаа, үйлчилгээний чиглэлээр түрээслүүлсэн татвар төлөгчийн түрээсийн орлогод ногдуулсан татварыг нэг удаа чөлөөлнө. Гэхдээ энэ нь бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд түрээсийн төлбөрөө бууруулсан түрээслүүлэгчид хамаарах юм. 

Мөн улсын болон орон нутгийн төсвийн санхүүжилтээр гүйцэтгэсэн бараа, ажил, үйлчилгээний авлагатай этгээд татварын өртэй бол авлагаас нь өрийг нь суутган тооцохыг зөвшөөрсөн байна.