Энэ үеэр Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга, төрийн захиргааны байгууллагын ажлыг үнэлэх аргачлал, тайлагнах, төрийн мэргэшсэн албан хаагчийн ажилд үнэлгээ өгөх талаар мэдээлэл өгч байгаа юм.

Төрийн албан хаагчийн хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор олон ажил хэрэгжүүлж байгаа ч сахилга хариуцлага тууштай хангагдаж чадахгүй байгаа тул  эрс шийдэмгий арга хэмжээ авна гэдгээ ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар хэллээ.

Төрийн албаны шинэчилсэн найруулгын тухай хуулийг төрийн албан хаагчдаар судлуулсан байдал, хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын явц, Төрийн албаны ажилтны улсын зөвлөгөөний мөрөөр хийсэн ажлын үр дүн зэргийг шалгаж, төрийн албан хаагчдын ажил, мэргэжлийн үнэлгээг өгөх юм.

Мөн төрийн жинхэнэ албан хаагчийн ажил, мэргэшлийн түвшин, тухайн хүний ажил хэргийн чадвар, ажлын гүйцэтгэл, ёс зүйн байдлыг хүн нэг бүрээр шалгаж дүгнэх гэнэ.

Сонирхуулбал, Засгийн газраас энэ жилийг сахилга бат хариуцлагын жил болгон зарласантай холбогдуулан Төрийн албан хаагчийн хариуцлагын тухай хуулийн төслийг боловсруулан хэлэлцүүлж байна.

Энэхүү хуульд төрийн албан хаагч ёс зүйн хариуцлага алдсан тохиолдолд уучлалт гуйх, сайн дураараа огцрох, албан тушаалаас халах зэрэг арга хэмжээ авах талаар тусгажээ.