Монтенегро улсын Бэлэг тэмдгийн хуулийн өөрчлөлтөд төрийн дууллын үеэр босож хүндэтгэл үзүүлээгүй хүмүүсийг 2.290 доллараар торгоно гэж заажээ.

Уг хууль гадаадын иргэдэд ч үйлчлэх бөгөөд босох боломжгүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэд өөр байдлаар хүндэтгэл үзүүлэх гэнэ.

Мөн төрийн өмчийн байгууллагууд байрныхаа гадаа далбаагаа хадахгүй бол 1.150-23.013 доллараар торгохоор болжээ.

Үүнийг зарим төрийн бус байгууллагууд ардчилсан нийгэмд хүний үзэл бодлоо илэрхийлэх эрхийг зөрчсөн үзжээ.

Тус улс нь өнгөрсөн оны зургадугаар сард НАТО-ын гишүүн болсон бөгөөд одоогоор Европын холбоонд элсэх асуудал яригдаж байгаа юм. Гэтэл уг хуулийн заалтаас болж энэхүү хүсэлт нь талаар болж магадгүй гэнэ.

Монтенегро улсын парламентын сөрөг хүчний зарим гишүүд төрийн дууллын үеэр нь суудлаасаа босдоггүй байна. Учир нь төрийн дууллын үгийг бичсэн тусгаар тогтнолын хөдөлгөөнийг үндэслэгч Секула Левичийг дэлхийн хоёрдугаар дайны үед Италийн түрэмгийлэгчидтэй холбоотой байсан гэж үздэг байна.

Югославын задралаас хойш 2006 он хүртэл Сербийн колоничлолд байсан тус улсын төрийн дуулал 2004 онд зохиогджээ.

Эх сурвалж: CNN, Euronews