Өнгөрсөн долоо хоногт бүх яам агентлагт ЗГХЭГ-аас шалгалт хийсэн юм. Улмаар 13 яам, 12 агентлагаас 115 согтууруулах ундааны зүйл олдсон юм.

Тэгвэл энэхүү шалгалтын дүнд төрийн ордны харуул хамгаалалт, нэвтрэх хэсгийн шалгалтыг чангатгалаа. Тодруулбал, Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдаас бусад УИХ-ын гишүүд болон бусад хүний бичиг баримтыг тогтмол шалгаж, гар тээш зэргийг рентген төхөөрөмжөөр хардаг боллоо.

Ингэснээр төрийн албаны чадавх нэмэгдэж, сахилга баттай байж иргэдийн төрд итгэх итгэл нэмэгдэнэ гэж ЗГХЭГ-аас үзжээ.

ЗГХЭГ нь 01 тоот албан даалгаврыг хэрэгжүүлж, дотоод хяналт шалгалтыг чангатгаж байгаа юм. Тус байгууллага он гарсаар ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн долоон хүнийг ажлаас халж, зөрчил гаргасан есөн ажилтанд сахилгын шийтгэл ногдуулсан байна.

Сануулбал, ЗТХЯ-ны газрын дарга нар ажлын байран дээрээ архидан согтуурч нэгийнхээ аминд хүрсэн хэрэг энэ сарын есөнд гарсан. Улмаар төрийн албаны сахилгыг чангатгах шалгалтыг хийж эхэлсэн юм.