Төрийн ордны зүүн талд буюу Мэри Стопс эмнэлгийн залгаа хашаан дотор 6х8 харьцаатай чулуун ханатай соёлын өв байх магадлалтай зоорь илэрлээ. Зоорь дотор метр гарангийн гүнзгий ус тогтсон байгаа ба Соёлын өвийн газрын ажилтнууд судалгаа хийж байна. 

Судалгаа хоёр хоногийн хугацаанд үргэлжлэх бөгөөд соёлын байгаа нь илэрвэл хамгаалалтад авна гэж МХЕГ-аас мэдэгдлээ. 

Тус зоорийн хэсэг өчигдрийн 17:00 цагт орчимд цөмөрсөн ба дуудлагын дагуу ОБЕГ ирэхэд хонгил байх магадлалтай нүх байжээ. Одоогоор зоорь хэсэг үргэлжлэн нурах эрсдэлтэй байгаа юм. 

Тус хэсгийг цагдаагийн алба хаагчид хамгаалалтад авч соёлын өвийг хамгаалах хүмүүс заавар зөвлөгөө өгч ажиллаж байна.