Туркийн засгийн газар Сири дэх Курдын дайчид руу хийж буй дайралтаа 120 цаг зогсоох гэрээг Америктай хийлээ. Америкийн дэд ерөнхийлөгч Майк Пенс Пүрэв гарагт Туркт айлчилж ерөнхийлөгч Ражип Тайип Эрдогантай уулзсан юм.

Гал зогсоох хугацаанд Америк Туркт хориг тавихгүй ба бүр мөсөн гал зогсоох гэрээ байгуулсан тохиолдолд Туркт тавьсан бүх хоригоо цуцлах гэнэ. 

Туркийн арми энэ сарын есөнд Сири дэх Курдын дайчдын эсрэг дайралт хийсэн юм. Энэ нь Трамп зарим цэргээ Сириэс гаргасны дараа болсон ба Америкийн Бүгд найрамдах намынхан Курдын дайчдыг хөсөр хаясанд Трампыг буруутгасан байна. Учир Америкийн арми Курдын дайчидтай хамтран Исламын улс бүлэглэлийн эсрэг тэмцэж байсан юм. 

Эх сурвалж: RT, BBC