Оросын сансрын агентлаг Туркийн 100 жилийн ойд зориулж анхны сансрын нисгэгчийг задгай сансарт илгээх санал тавьжээ. Агентлагийн дарга Димитрий Рогозин МАКС-2019 агаарын шоуны үеэр Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдогантай Мягмар гарагт уулзсан юм. 

Рогозиний хэлснээр Оросын тал сансар судлалын салбарт Турктэй хамтарч ажиллах хүсэлтэй байгаа гэнэ. Харин Эрдоган Оросын саналыг баяртайгаар хүлээн авсан байна. 

Эрдоган өнгөрсөн оны 12-р сард сансрын агентлаг байгуулсан бөгөөд сансрын хөтөлбөр явуулахаар бэлтгэж байгаа гэж Туркийн сэтгүүлд мэдээлжээ. 

Турк улс байгуулагдсаны 100 жилийн ой 2023 онд тохиох юм. 

Эх сурвалж: RT, Middle east monitor