Зураг: Aljazeera.net

Тэрээр манай улсад хийх айлчлалаа өнөөдөр өглөө эхлүүлсэн бөгөөд түүнд манай улсын Удирдлагын академийн эрдмийн зөвлөл Монгол улсын хүндэт доктор цол гардууллаа.

Айлчлалын хүрээнд хоёр улс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, аялал жуулчлал, зам, тээвэр зэрэг харилцан сонирхсон салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх  асуудлаар санал солилцож, албан ёсны хэлэлцээр хийнэ гэж Засгийн газрын хэвлэл мэдээллийн алба мэдээллээ.

Ноён Бинали Йылдырымы айлчлал хоёр өдөр үргэлжлэх бөгөөд ерөнхийлөгч Х.Баттулга, их Хурлын дарга М.Энхболдод бараалхана.

Хамгийн сүүлд Туркийн улсын одоогийн ерөнхийлөгч Режен Тайип Эрдоган ерөнхий сайд байх үедээ 2013 онд манай улсад айлчилж байсан юм. Энэ үеэрээ улсын төрийн өндөрлөгүүдтэй уулзаж, 30 хоногийн хугацаанд визгүй зорчих асуудлыг шийдвэрлэж, улс хоорондын нислэгийн тоог нэмэгдүүлэх зэрэг хэлэлцээрийг хийж байжээ.