Монгол-Туркийн аялал жуулчлалын салбарын бизнес форум энэ сарын зургаанд Истанбулд боллоо. Форумд БОАЖЯ-ны сайд Н.Цэрэнбат, Туркт суугаа элчин сайд Р.Болд нар оролцсон байна. 

Форумын хүрээнд Монголын аялал жуулчлалын хөгжлийн төв, Туркийн аялал жуулчлалын агентлагийн хооронд албан ёсны холбоо тогтоохоор боллоо. 

Энэ дагуу Туркийн соёл, аялал жуулчлалын сайд Нури Эрсой Монголд айлчлахаа мэдэгдсэн байна. Мөн 2020 онд Бурсад болох дэлхийн нүүдэлчдийн наадамд манай улс оролцохоор боллоо. 

Манай улс Турктэй 1969 онд дипломат харилцаа тогтоосон ба Туркийн олон улсын хөгжлийн агентлаг буюу ТИКА-гийн шугамаар 1994 оноос эхлэн нийт 30 сая долларын техникийн тусламж үзүүлсэн байна.