Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу гуравдугаар сарын найманд Турк улсын Истанбул хотод оршин суудаг Монгол эмэгтэй амиа алдсан байна.

Талийгаачийг түүний найз залуу болох Идрис Ц гэгч толгойд нь буудан хөнөөгөөд амиа хорлохыг завджээ.

Цагдаа нар сэжигтнийг газар дээр нь баривчилсан бөгөөд хэргийн газрын ойролцоох хяналтын камеруудыг шалгаж байна. Мөн талийгаачийн цогцсыг задлан шинжилгээний төв рүү илгээсэн байна.

Тус улсын We Will Stop Femicides Platform ТББ-ын хийсэн судалгаагаар 2018 онд 440 эмэгтэй эрчүүдийн гарт амиа алдсан бол энэ оны эхний гурван сард энэ төрлийн 86 гэмт хэрэг гарчээ. Турк улсад 2016 оны байдлаар 10 мянга гаруй Монгол иргэн хууль ёсны дагуу ажиллаж амьдарч байгаа гэнэ.

Эх сурвалж: CNNturk, Al monitor