ЭМЯ-ны мэдээлснээр Япон, Солонгос, Италаас ирсэн иргэдийг 14 хоног тусгаарлана гэлээ. 

Өнөөдрийн байдлаар Турк, Бангкокийн нислэгээр ирсэн 31 иргэнийг тусгаарласан ба сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар дэлхийн таван тивд бүртгэгджээ. 

Тодруулбал, нийт 42 улсад халдвар бүртгэгдсэн ба Солонгос, Япон, Итали, Иран зэрэг улсад эрчимтэй тархаж байна. 

Манай улсын хувьд тусгаарлаад байсан 51 хүнээс коронавирус илрээгүй ба ХӨСҮТ-д хоёр, Налайхд нэг, Орхон аймагт нэг сэжигтэй тохиолдлыг тусгаарлан шинжилгээ хийж байгаа юм. 

ДЭМБ-ын мэдээлснээр коронавирусийн нийт тохиолдол 82175 болж, 2800 хүн нас бараад байна. Хятадаас гадна Бразил, Норвеги, Гүрж, Пакистан, Грек, Румин зэрэг улсад анхны тохиолдол бүртгэгджээ.

Мөн Солонгост өнөөдрийн байдлаар 1595 хүн коронавирусээр халдварлаж, 13 хүн нас барсан байна.