ҮСХ-оос мэдээлснээр улсын нэгдсэн төсвийн нийт орлого эхний хоёр сарын урьдчилсан гүйцэтгэлээр 1.5 их наяд төгрөг болжээ. Мөн нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 1.5 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 120 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан байна. 

Харин улсын нэгдсэн төсвийн орлогын 85.7 хувийг татварын орлого, 7.8 хувийг татварын бус орлого, 6.2 хувийг ирээдүйн өв сангийн орлого, 0.3 хувийг тогтворжуулалтын сангийн орлого эзэлжээ.

Үүнээс гадна 114 улстай гадаад худалдаа хийж, нийт бараа эргэлт 1.5 тэрбум доллар болсны 770.7 сая доллар нь экспортын орлого байна. Нийт бараа эргэлт өмнөх оны мөн үеэс 410.4 сая доллароор буурчээ. 

Гадаад худалдааны нийт эргэлтэд хамгийн өндөр дүн буюу 849.7 сая долларын худалдааг Хятадтай хийсэн байна. Энэ нь нийт бараа эргэлтийн 55.9 хувийг эзэлж байгаа юм.