Хот тохижилтын газарт агаар чийгшүүлэх, авто замыг өндөр даралтын усаар угаах зориулалт бүхий хоёр авто машиныг хүлээлгэн өглөө.  

Ингэснээр зам талбайн үйлчлэгчдийн ажлын ачаалал багасаж, бүтээмж нэмэгдэнэ гэж албаныхан үзжээ. Энэхүү агаарыг чийгшүүлэх үйлчилгээтэй зориулалтын машин нийт таван ширхгийг авахаар төлөвлөсөн байна. 

Наадмын дараа үлдсэн гурвыг нь хүлээлгэн өгөх ба тус машин нь найман тонны усны багтаамжтай, агаарт усан тоосонцор үүсгэж чийгшүүлэх, даралттай усаар замын хашлага шүршиж угаах, хойд хэсэгтээ авто замыг чийгшүүлдэг байна. Мөн хөдөлгөөнд оролцонгоо зам цэвэрлэх юм. 

Сануулбал, энэ сарын нэгэнд зам талбай угаах, шүүрдэх, хогийг соруулах зэрэг олон үйлдэлтэй 20 бага оврын авто техникийг Хот тохижилтын газарт өгсөн юм.