Ажлын хэсэг болон байнгын хороод хуралдаж, дараах асуудлыг хэлэлцэнэ. 

Ажлын хэсэг:

  • Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд.

Хууль зүйн байнгын хорооны хуралдаан:

  • Өмгөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.09.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан:

  • Шинжлэх ухаан технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр нарын 6 гишүүн 2019.07.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

Өргөдлийн байнгын хорооны хуралдаан:

  • Өргөдлийн байнгын хорооны 2018 оны 05 дугаар сарын тогтоолын хэрэгжилтийн талаарх Байгаль орчин, аялал жуучлалын сайдын мэдээлэл сонсох;
  • Өргөдлийн байнгын хорооны 2019 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийх ажлын төлөвлөгөө батлах тухай.

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан:

  • Агаарын бохирдлыг бууруулах талаар хэрэгжүүлж буй ажил, өвөлжилтийн бэлтгэл ажлын талаарх Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга, Байгаль орчин, аялал жуучлалын сайд, Эрчим хүчний сайд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд нарын мэдээлэл сонсох.

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан:

  • Ёс зүйн дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудал;
  • Бусад.

Түр хорооны хуралдаан /Олон Улсын Парламентын Холбооны Удирдах зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийг судалж, холбогдох санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий/ 16.00 цагаас “Г” танхимд:

  • Хаалттай.