Дэлхийн жишигт нийцсэн дугуй түрээсийн үйлчилгээ долдугаар сараас эхлэн иргэдийн хэрэглээнд нэвтэрсэн юм. UBIKE гэх уг төслийг 2018-2033 он хүртэл гурван үе шаттай хэрэгжүүлэх бөгөөд 2-р шат нь ирэх оны тавдугаар сараас хэрэгжиж эхэлнэ.

Үүний хүрээнд Ю Скүүтэр гэх түрээсийн мопедийг нэвтрүүлэх болсон талаар төслийнхөн танилцууллаа.

Ю скүүтэр нь 100 хувийн цахилгаан тэжээлт мопед бөгөөд Европт дөнгөж нэвтэрч буй шинэ үйлчилгээ гэнэ. Уг скүүтэр нь нэг цэнэглэлтээрээ 20-30 км замыг туулж, 25 км/цаг хурдлах хүчин чадалтай байна.

Одоогоор түрээсийн үнэ болон хаана байршуулах нь тодорхойгүй байгаа ба үүнийг түрээсийн дугуйны адилаар гар утасны аппликейшн ашиглан хэрэглэх юм. Гэхдээ зогсоолыг нь тусдаа баригдах бөгөөд Жи Си Дэкау гэх компани зогсоолыг барьж гүйцэтгэх гэнэ.

Сонирхуулбал, энэхүү скүүтэр түрээсийн үйлчилгээг анх 2012 онд Америкийн Сан Франциско хотод нэвтэрсэн бөгөөд 2017 оноос Европын томоохон хотын нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтэрчээ.