Буянт-Ухаа 2 түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийг цахимаар бүртгэх үйл ажиллагаа Ням гарагийн 00:00 цагт дуслаа. Цахим бүртгэлд нийт 35.058 иргэн хамрагдаж хүсэлтээ баталгаажуулсан байна. Эдгээр иргэдийн дунд сонгон шалгаруулалт явуулж, тэнцсэн иргэд цаасан бичиг бүрдүүлнэ.

Түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэд Улаанбаатарын харьяалалтай, гэр хорооллын агаарын чанарын бүсчлэлд оршин суудаг, өөрийн өмчлөлийн орон сууцгүй байх ёстой юм.

Түрээслэх орон сууцны 20 хувийг залуу гэр бүл, 25 хувийг төрийн албан хаагч, 20 хувийг хувийн байгууллагын ажилтан, таван хувийг 18 хүртэлх дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл, таван хувийг өрх толгойлсон эцэг эх, таван хувийг өндөр настан, тэтгэвэр тогтоолгосон ахмад, 50 хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэн, түүнийг халамжилдаг гэр бүл, таван хувийг гамшигт аюулт үзэгдлийн улмаас орон гэргүй болсон иргэдэд олгоно.

Таван жилээр түрээслээд өмчлүүлэх хэлбэрийн байрны нэг ам.метрийн үнэ 1.450 мянган төгрөг байгаа ба байраа түрээслээд өмчлөх хүсэлтэй иргэдийн урьдчилгаа төлбөрөөс хамааран 30 хувиа төлсөн иргэд хамгийн багадаа 284 мянган төгрөг төлөх бол хамгийн ихдээ 1.600 мянган төгрөг хүртэл байна. Харин энгийн түрээсийн хамгийн доод үнэ бол 137 мянган төгрөг, 550-411 мянган төгрөгийн үнэтэй байгаа юм.