Бид тоймлоё, Та унш

2019.04.30 Мягмар                                      16°C   2,639.51  Жаргал үргэлжид ирнэ

Чухлыг тоймлоё


2021 оноос буруу рультэй машиныг хязгаарлах уу?

УИХ-д өргөн барьсан Авто тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад буруу рультэй машиныг хязгаарлах тухай заалт орсон байна.

Ямар заалт?

Тус хуулийн 23.7.2-д баруун талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийг улсын бүртгэлд бүртгэхийг хориглоно гэж заажээ. Хэрэв хуулийн төсөл чуулганаар батлагдвал 2021.01.01-с буруу рультай машинд гэрчилгээ олгохгүй юм. Улсын хэмжээнд 250 мянга орчим нь буруу рультэй машин байна.

Энэ саналыг анх экс дарга гаргаж байсан

С.Бат-Үүл хотын дарга байхдаа буюу 2013 онд буруу рультэй машиныг хязгаарлах санал гаргасан ч ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржид загнуулсан юм. Учир нь санал асуулгад оролцсон иргэдийн 70% нь буруу рультэй машиныг хязгаарлах саналыг эсэргүүцсэн байдаг.

Буруу рультэй машиныг яагаад эсэргүүцээд байна вэ?

Шөнийн цагаар үйлдэгддэг ослын 60% нь гадна гэрэлтүүлгээс үүдэлтэй байдаг. Гэвч буруу рультэй машины гэрэл эсрэг урсгалаар зорчиж буй жолоочийн нүдийг хүчтэй гялбуулснаар 10 орчим сек юу ч хардаггүй байна. Манай улсад 1990 оноос хойш жолооны руль харгалзахгүйгээр замын хөдөлгөөнд оролцдог болсон ба сүүлийн 5 жилд 32.100 зам тээврийн осол гарч, 558 хүн нас баржээ.


“Орк” жолооч эрхээ хасуулав

Өнгөрсөн 7 хоногт түргэний машинд зам тавьж өгөөгүй жолоочийн бичлэг сошиалд тавигдаж, олныг бухимдуулсан юм. Харин ТЦА-аас дээрх жолоочийг илрүүлэн урсгал сөрсөн, үүргээ биелүүлээгүй зэрэг шалтгаанаар эрхийг нь 3 сар хасаж, ₮50 мянгаар торгожээ. Уг жолооч нь 44 настай эмэгтэй байсан ба тухайн өдөр “ажилдаа яарч байсан учир түргэний машинд зам тавьж өгөөгүй” гэжээ. Шуурхай дуудлага бүрийн ард хүний амь нас, эд хөрөнгө минут секундээр хэмжигдэж байдаг тул эмнэлэг, цагдаа, галын машинд зам тавьж сурцгаая.


М.Анхцэцэг ААШТ-ээс 3 медаль зүүлээ

Ээж болоод жил ч болоогүй байгаа хүндийн өргөлтийн шилдэг тамирчин М.Анхцэцэг ААШТ-ээс 3 медаль хүртлээ. Тэрээр 81 кг-д огцом өргөлтөөр 93 кг, түлхэлттэй өргөлтөөр 113 кг өргөж тус бүр хүрэл, нийлбэр дүнгээр мөнгөн медаль хүртэж, дэвжээндээ эргэн ирлээ. Энэ удаагийн тэмцээнээс Токиогийн олимпын эрхийн оноо олгож байгаа юм. Тэрээр Монголын хүндийн өргөлтийн ДАШТ-ий анхны медальтан, Оюутны болон залуучуудын дэлхийн аварга, Азийн тивийн аварга зэрэг олон амжилтын эзэн юм. 


Авенжерс дээд амжилт тогтоолоо

Марвел студийн Авенжерс: Endgame кино нээлтээ хийснээс 5 хоногийн дотор дэлхий даяар $1.2 тэрбумын ашиг олж нээлтийн 7 хоногтоо $1 тэрбум доллароос илүү ашиг олсон анхны кино боллоо. Мөн Хойд Америк болон ОУ-д хамгийн өндөр ашиг олсон кино болоод байна. Үүнээс гадна кино шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авчээ.  


Үхэл нөмөрсөн Индонезийн 14 хоног

Энэ сарын 17-нд болсон ерөнхийлөгч, парламентын нэгдсэн сонгуулийн үеэр олон сая саналын хуудсыг гараар тоолсноос болж 272 ажилтан нас барж 1878 нь өвджээ. Тус сонгуульд 192.8 сая хүн оролцсон ба 6 сая хүн ажилласан байна. Үүнээс гадна тус улсын Бенгкулу, Суматра мужид 4/26-нд орсон ширүүн борооны улмаас үер, хөрсний нуралт үүсэж 29 хүн амиа алдаж 10 гаруй хүн сураггүй болжээ. Гамшгийн үеэр олон зуун барилга, зам, гүүр усанд автаж 12 мянга гаруй иргэн орон гэрээ орхисон байна.

Таны сонорт


Image result for people icon Хөдөлмөр, нийгмийн хамгааллын нээлттэй өдөрлөг өнөөдөр 10:00-17:00 цагт Чингисийн талбайд болно.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр