Бид тоймлоё, Та унш

2019.06.25 Мягмар                           Related image 23°C   2,657.02  Эд эдлэл, дээ ундаа олдоно

Чухлыг тоймлоё


Гол усны ослоос урьдчилан сэргийлье!

Ойрын өдрүүдэд 30 градус хүрч халж буйтай холбоотойгоор иргэд гол усанд зугаалах нь ихсэж, усны осол нэмэгдэх хандлагатай байна. Тухайлбал, 6/23-нд Туул голд 9 хүн осолдож, 5 нь амь насаа алджээ. Хэдийгээр Туул гол дагуу Завьт эргүүл ажиллаж байгаа ч иргэд анхаарал болгоомжгүйгээсээ үүдэн усанд осолдох нь элбэг байгаа гэнэ.

Үерийн аман дээр амьдрахаа больё

УБ-т үерийн далан, шуудууны аманд дээр 753 айл амьдарч байна. Эдгээр өрхөд яаралтай нүүх шаардлага хүргүүлсэн ба шаардлагыг биелүүлэхгүй бол үерт өртөх өндөр эрсдэлтэй байгаа юм.

Ихэнх нутгаар үргэлжилсэн бороотой

ЦУОШГ-ын мэдээлснээр энэ 7 хоногт ихэнх нутгаар үргэлжилсэн бороо орно. Иймд үер усны аюулаас сэрэмжилж, ус зайлуулах суваг шуудуу татахыг ОБЕГ-аас анхаарууллаа. Мөн гол, мөрөн үерлэсэн байгаа тул зориулалтын гарцаар зорчихыг зөвлөж байна.


100 настай музейн барилгыг засварлана

Тэртээ 100 жилийн өмнө баригдсан УБ хотын музейг засварлах хөрөнгийг шийдвэрлэлээ. Уг музейд УБ-ын түүхийг харуулсан 3200 гаруй үзмэр хадгалагддаг ч багтаамж муутай тул 100 гаруйг л нийтэд үзүүлдэг байна. Харин барилгыг орчин үеийн өнгө дизайнаар өргөтгөн засварласнаар түүхт үзмэрүүдийг стандартын дагуу хадгалах юм.


Шүүгчдийн эсрэг жагсана

Иргэд, ТББ-ууд нэгдэн өнөөдрөөс эхлэн 6/28-ыг хүртэл Дээд шүүхийн шүүгч нарыг огцрохыг шаардан жагсана. Жагсагчид шүүгчдийг огцруулах, холбогдох хуульд өөрчлөлт оруулах, Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар иргэдээс санал авах зэрэг шаардлагыг тавих юм. Жагсаал 11:40 цагаас эхлэх ба МАНАН-ийн гар хөл болсон шүүгчид ажиллаж байгаа цагт шударга ёс тогтохгүй гэлээ.


Чехэд 250 мянга гаруй хүн жагслаа

Тус улсад 1990 онд коммунист дэглэм унаснаас хойших хамгийн том жагсаал болж ЕС Андрей Бабисыг огцрохыг шаардлаа. Андрей Бабис нь 2017 онд ЕС-аар сонгогдсон ба ЕХ-ны хөрөнгө оруулалтыг хувийн компанидаа завшсан, тендер луйвардсан, татварын хөнгөлөлт олгосон хэрэгт буруутай нь тогтоогдсон юм. Гэхдээ түүнийг яллах дүгнэлт хараахан гараагүй байна.


Хотын даргын сонгуульд Туркийн сөрөг хүчин яллаа

Истанбул хотын даргын сонгуулийн урьдчилсан санал асуулгад Сөрөг хүчний намаас нэр дэвшигч Экрем Имамоглу 54%-н санал авлаа. Сонгуулийн эцсийн дүн Туркийн цагаар Даваа гарагт гарах хэдий ч өрсөлдөгч Йылдырым ялагдлаа хүлээсэн байна. Тус сонгууль 3 сард болж Имамоглу ялсан ч эрх баригч нам будлиантай гэж үзэн ийнхүү дахин сонгууль хийсэн юм.

Таны сонорт


Related image Зуны халуунд яаж сэрүүцэх тухай энд дарж үзнэ үү.

Сэтгэх цаг


Image result for think icon Цагийн зүү, минутын зүү 2 нэг шугам дээр давхцах тохиолдол хоногт хэд байх вэ?

/Өмнөх бодлогын хариу: Газар хөдлөлт болсон/

Өдрийн тойм Сошиал   


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр