Twitter-ийн дотоод сүлжээнд хэрэглэгчдийн нууц үгийг хадгалж байсан алдаа илэрчээ. Тус компани уг алдааг зассан ба хэрэглэгчдийн нууц үг гадагш задарсан эсвэл буруугаар ашиглагдсан гэх ул мөр олдоогүй гэлээ.

Гэсэн хэдий ч аюулгүй байдлын үүднээс хэрэглэгчдээ нууц үгээ шинэчлэхийг уриалсан байна. Мөн дахин давтагдахааргүй, содон бөгөөд таахад хэцүү нууц үг сонгохыг сануулжээ.

Twitter хэрэглэгчдийнхээ нууц үгийг “hashing” гэх аргаар кодлон хамгаалдаг бөгөөд ингэснээр ажилчид нь хэн нэгний нууц үгийг гаднаас нь хараад таних боломжгүй юм.

Уг алдааг Twitter хэзээ илүүлсэн болон хичнээн нууц үгийг хадгалж авсныг хэлэхээс татгалзсан байна.

Дараагийн удаа twitter рүүгээ ороход доорх мэдээлэл гарч ирэх бөгөөд “Go to settings” дээр даран нууц үгээ солиорой.

Эх сурвалж: CNN