Твиттер компани хэрэглэгчдийнхээ имэйл хаяг, утасны дугаарыг маркетингийн ажилтнуудад санамсаргүй алдсан гэж мэдээллээ. 

Хэрэглэгчдийн мэдээлэл Tailored Audiences гэх зар сурталчилгааны программд санамсаргүй орсон байна. Твиттер компаний хэлснээр уг алдааг өнгөрсөн сарын дунд үед илрүүлсэн ба хэдэн хэрэглэгчийн мэдээллийг зөвшөөрөлгүйгээр сурталчилгаанд ашигласан нь тодорхойгүй гэнэ. 

Европын мэдээлэл хамгаалалын ерөнхий журмын дагуу аливаа нийгмийн сүлжээ, сайтын хэрэглэгчид мэдээллээ ямар зорилгоор ашиглаж байгааг мэдэх ёстой юм. 

Твиттер сүлжээг өдөрт 126 сая хүн хэрэглэдэг байна. Өнгөрсөн сард Фэйсбүүк компаний хамгаалалтгүй серверээс 419 сая хэрэглэгчийн утасны дугаар алдагдсаны улмаас эдгээр хэрэглэгчид олон удаагийн нууц дуудлага хүлээн авчээ. 

Эх сурвалж: BBC, RT