Улаанбаатар эдийн засаг форум энэ сарын 28-нд Блю Скай зочид буудалд зохиогдохоор боллоо. Энэхүү форум нь 2015 оноос хойш зохиогдож байгаа ба жил бүр Улаанбаатар хөрөнгө оруулалт нэрийн дор зохиогддог юм.

Энэ жилийн хувьд нийслэлийн харьяа байгууллагуудын хийсэн нийгэм, эдийн засгийн судалгаа, тооцооллын дүнг олон нийтэд анх удаагаа нээлттэй танилцуулах гэнэ. Мөн  эрдэм шинжилгээний байгууллагаас хийсэн шинжлэх ухааны үндэслэлтэй тооцоо судалгаанд суурилсан төслийг хэрэгжүүлэх илтгэл, хэлэлцүүлэг болно.

Тодруулбал, Залуусын хот, Хотын хөдөлгөөн, тээврийн шинэчлэл, Хотын хэрэглээ, Хотын эдийн засаг гэсэн дөрвөн сэдвийн хүрээнд зохиогдох юм. Үүнээс гадна хувийн хэвшил, эрдэм шинжилгээний байгууллагын төслийн танилцуулга, хамтын ажиллагааны хэлбэр, нөөц боломжийн талаар хэлэлцэж, үзэсгэлэн зохион байгуулна.

Тус форумд нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид, Улаанбаатарын худалдааны танхимын гишүүд, олон улсын байгууллагын төлөөлөгч, бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагч болон эрдэм шинжилгээний байгууллагын төлөөлөгчид оролцох юм.