Олон улсын иргэний агаарын тээврийн EZNIS AIRWAYS компани Улаанбаатар - Хонг Конг - Улаанбаатар чиглэлд шинэ нислэг үйлдэхээр боллоо.

Тус нислэгийн компани энэ сарын гуравнаас эхлэн билетийн кассаа нээж, тийзээ худалдаанд гаргаж эхэллээ. Билетийн үнийн хувьд хоёр талдаа 1.5 сая төгрөгийн үнэтэй байгаа юм.

EZNIS AIRWAYS компанийн Улаанбаатар - Хонг Конг - Улаанбаатар чиглэлийн хуваарьт нислэг ирэх сарын гуравнаас эхлэх бөгөөд долоо хоног бүрийн Даваа, Пүрэв, Ням гарагуудад нислэг үйлдэх юм.

Энэхүү нислэг нь Монголын анхны Баджет нислэг гэдгээрээ онцлог бөгөөд Баджет нислэг гэдэг нь зорчигчдод үнийн уян хатан нөхцөл, сонголт хийх боломж олгодог байна.