Хотын дарга С.Амарсайхан Улаанбаатар зочид буудлын урд талд байрлах цэцэрлэгт хүрээлэн болон МУИС-ийн хичээлийн II байрны урд талд байрлах нийтийн эдэлбэр газрын эзэмших эрхийг хүчингүй болгох захирамж гаргалаа.

Хотын дарга оюутны талбай, цэцэрлэгт хүрээлэн, тохижилт бүхий ашиглалтад олгохыг хориглосон байршилд газар эзэмшүүлж эрхийн гэрчилгээг олгосон гэлээ.

Мөн газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, газар эзэмшигч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа хоёр жил дараалан ашиглаагүй гэсэн байна. Тиймээс Улаанбаатар хотын банк ХХК-ний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгожээ.

Мөн тус нутаг дэвсгэрт байрлах дээрх газруудыг нийтийн эдэлбэрийн зориулалтаар тохижуулах, хамгаалах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, СБД-ийн Засаг дарга нарт даалгасан байна.