Долоо хоногт 1-2 удаа өдрийн унтлага хийх нь зүрхний шигдээс, цус харвалтын эрсдлийг бууруулдаг гэдгийг Швейцарын эрдэмтэд тогтоожээ. 

Эрдэмтэд 2003–2006 оны хооронд 35-75 насны 3462 хүний өдрийн унтлагийн давтамж, хугацааг судалсан байна. Ингэхэд судалгаанд оролцогчдын 20 орчим хувь нь долоо хоногт 1-2 удаа, 12 хувь нь 3-5 удаа, 12 хувь нь 6-7 удаа өдрийн унтлага хийдэг байжээ. 

Үүнээс долоо хоногт 1-2 удаа таван минутаас нэг цагийн өдрийн унтлага хийдэг хүмүүсийн зүрх, судасны өвчлөлийн эрсдэл 48 хувиар буурсан байна. Өдөр их унтдаг хүмүүс нь ихэвчлэн өндөр настай, илүүдэл жинтэй, тамхи татдаг эрчүүд байжээ. 

Эх сурвалж: Medical news today, CNN