Өдөрт нэгээс олон өндөг идэх нь зүрхний шигдээс, цус харвалт өвчний эрсдэлийг нэмэгдүүлдэг гэдгийг Массачусетсийн их сургуулийн эрдэмтэд тогтоожээ. 

Судалгаанд 30 мянган насанд хүрсэн хүн оролцсон ба тэд өдөрт хоёр бүтэн, нэг хагас өндөг идэхэд зүрх судасны өвчний эрсдэл 17 хувиар нэмэгдсэн байна. Учир нь өндөгний шар холестерин ихтэй бөгөөд 50 гр өндгөнд 186 мг холестерин агуулагддаг юм. 

Иймээс өдөрт гурваас олон өндөгний ороомог идэхгүй байхыг судлаачид зөвлөж байна. 

Эх сурвалж: The sun