Дэлхийн анхны гоо бүсгүйн тэмцээн 110 дахь жилийнхээ ойг Мягмар гарагт  тэмдэглэсэн байна. Тус анхны тэмцээн 1908 онд Их Британий Фолкстон боомт хотод зохиогдож байжээ.

Түүнээс хойш гоо бүсгүйн тэмцээн Дэлхийн миссийн тэмцээн болон өргөжиж өдгөө жил бүр зохиогдох болсон юм. Ийнхүү 1951 онд Шведийн мисс Керстин “Кики” Хэйкэнсон хамгийн анхны “Дэлхийн мисс” болжээ.

Анхны Дэлхийн мисс Шведийн Керстин “Кики” Хэйкэнсон, 1951 он.

Францын Дениз Перье, 18 настай 1953 оны Дэлхийн мисс.

Катарина Лоддерс, Нидерландыг төлөөлөн 1962 онд Дэлхийн миссээр тодорчээ.

Их Британийн мисс Лесли Лэнгли 1965 онд титмийн эзэн болж, 1964 оны ялагч Их Британийн Энн Сидней титмийг гардуулжээ.

1986 оны Дэлхийн миссээр Тринидад ба Тобагогийн Бүгд найрамдах улсын Жизель Ларондэ тодорчээ.

Ямайка улсын мисс Лиза Ханна 1993 онд ялагч болсон юм. Тэрээр 18 настай байжээ.

1994 оны Дэлхийн мисс Энэтхэгийн Aишваряа Рай.

1997 оны титмийн эзэн Диана Хайден, тухайн үед 24 настай байжээ.

Линор Абаргил, 19 настай Израилийн мисс тэрээр 1998 оны Дэлхийн миссээр өргөмжлөгдсөн ба хуульч мэргэжилтэй юм. Тэрээр Дэлхийн миссээр тодорсныхоо дараа хүчирхийлэлд өртөн түүнээс хойш Дэлхийн бэлгийн хүчирхийллийн эсрэг өмгөөлөгч болсон байна.

2000 оны Дэлхийн мисс Энэтхэгийн Приянка Чопра 2008 оноос эхлэн кино урлагт амжилт олох болжээ.

Нигерийн мисс Агбани Дарего 2001 онд Дэлхийн миссээр өргөмжлөгдсөн байна.

2003 оны Дэлхийн мисс Ирландын Розанна Дэвисон усны хувцасны үзүүлбэрийн үеэр. Тэрээр 105 орны охидыг ялан хамгийн халуухан бикини миссээр ч тодорчээ.

Перугийн Мария Жулия Мантилья Гарсия 2004 oнд Дэлхийн мисс болсон байна.

2007 оны Дэлхийн мисс Хятадын Зянь Зилин

2008 онд Оросын мисс Ксения Сухинова дэлхийн 108 орны гоо бүсгүйг ялан Дэлхийн миссээр тодорчээ.

Америкийн Александра Миллс 2010 оны Дэлхийн миссээр өргөмжлөгджээ.

2011 оны ялагч Венесуэлийн мисс Ивиан Саркос.

2013 оны Дэлхийн мисс Филиппиний Меган Янг, 23 настай байсан бөгөөд эх орондоо Дэлхийн миссээс гадна Ертөнцийн мисс, олон улсын миссийн тэмцээнүүдийн тэргүүн байрыг авчирчээ.

2017 оны Дэлхийн миссээр Энэтхэгийн Мануши Чилар тодорсон юм.

Энэ жилийн Дэлхийн миссийн тэмцээн Хятадын Санья хотод 12-р сарын наймны өдөр болно.

Эх сурвалж: Sputniknews