Засгийн газраас угаарын хий мэдрэх төхөөрөмжийг гэр хорооллын өрхөд үнэгүй тараахтай холбоотойгоор Монгол эрдэмтэд мэдрэгч төхөөрөмж бүтээлээ. Тодруулбал, ШУА-ийн физик технологийн хүрээлэнгийн эрдэмтэд MQ-7 мэдрэгчийг зохиосон ба энэ нь агаар дахь угаарын хийг хэмжин зөвшөөрөгдсөн хэмжээнээс давсан тохиолдолд дохио өгөх юм. 

Энэхүү төхөөрөмж нь LCD дэлгэц дээр угаарын хийн хэмжээг PPM нэгжээр харуулах ба зөвшөөрөгдөх хэмжээнээс их үед дуут дохио өгөх юм. Мөн микро-контроллерын удирдлагатай бөгөөд цаашид өөрчлөн, сайжруулах боломжтой гэлээ.  

Угаарын хий нь түлш дутуу шаталтын үед ялгардаг ба өнгө, үнэргүй байна. Засгийн газраас гэр хорооллын 220 мянган өрхөд нэг удаа угаарын хий мэдрэгчийг үнэгүй тараахад зургаан тэрбум төгрөгийг зарцуулна гэж мэдэгдсэн юм. 

Угаарын хий мэдрэгч төхөөрөмжийг 11 сараас өмнө айл өрхүүдэд суурилуулахаар төлөвлөсөн ч хаанаас, ямар төхөөрөмж оруулж ирэх нь тодорхойгүй байна. 

Одоогийн байдлаар 273 иргэн угаартаж, 29 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа ба долоон хүн амь насаа алдсан юм.