Бид тоймлоё, Та унш

2019.10.10 Пүрэв                                                   Image result for sun snow icon 2°C  2,669.04  Өвчин эмгэг ирнэ

Чухлыг тоймлоё 


Угаарын хий мэдрэгчийг үнэгүй тараахаар боллоо

ЗГ-аас угаарын хий мэдрэгчийг ₮6 тэрбумаар гэр хорооллын өрхөд 1 удаа үнэгүй суурилуулахаар боллоо. Мэдрэгч төхөөрөмжийг 11-р сараас өмнө тараах ба 1 төхөөрөмж дунджаар ₮30-50 мянга байх гэнэ.

Ерөнхийлөгч юу гэв? 
Иргэдийн эрүүл мэндэд хоргүй, амь насанд эрсдэлгүй түлшээр хангахыг үүрэг болгосон. Мөн дэлхий дээр утаагүй зуух, шахмал түлшээр агаарын бохирдлыг шийдвэрлэсэн 1 ч улс байхгүй гээд орон сууц барихыг зөвлөсөн байна.

ЗГ шийдвэрээсээ буцахгүй 
Шахмал түлшний угаарын хийнд 122 хүн хордсоноос 6 нь нас барж, 58 нь эмнэлэгт хэвтэж байна. ЗГ түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон тогтоолоо цуцлахгүй тул шахмал түлшийг зөв хэрэглэхийг зөвлөлөө.


 ₮14 их наядын МАА-н парк

МАА-н ШУ, үйлдвэрлэл технологийн үндэсний парк байгуулах ажлыг 2040 он хүртэл 4 үе шаттай хэрэгжүүлэхээр боллоо. Ингэснээр орон нутгийн иргэд жилийн 4 улиралд мал, малын гаралтай түүхий эдийг зах зээлийн үнээр борлуулах юм. Төслийг ₮14 их наядаар хэрэгжүүлэх ба ТЭЗҮ-г хувийн хэвшлийнхэнтэй хамтран боловсруулах гэнэ.


Үр тарианы хураалт 42.3% байна

Энэ онд нийт 512.0 мянган га-д тариалалт хийсэн ба тариа хураалт 42.3%, төмс хураалт 86.6% байна. Энэ зун бороо их орсноос үүдэн ургац алдах эрсдэлтэй байгаа ч улаанбуудайн хэрэгцээг дотоодоос 100% хангахаар төлөвлөсөн юм. Харин хадлан бэлтгэх ажил 60% байгаа ба Баян-Өлгий аймаг хадлангаа бүрэн хураагаад байна.


Хятад иргэдэд Америк визний хориг тавилаа

Хятадын ЗГ, Коммунист намын гишүүд болон гэр бүлийнхэнд нь Америк визний хориг тавилаа. Улмаар Уйгур, Казак зэрэг Исламын шашинтай үндэстний цөөнхийн эсрэг явуулж буй хүчирхийллийг зогсоож, хоригдсон иргэдийг суллахыг шаарджээ. Харин Хятадын тал энэ нь Америк дотоод асуудалд нь хөндлөнгөөс оролцож буй хэрэг гэсэн байна.


Агаарын бохирдол халзан болоход нөлөөлдөг

Машинаас үүссэн PM тоосонцор үс ургахад нөлөөлдөг уургийн хэмжээг бууруулдаг гэдгийг Солонгосын эрдэмтэд тогтоожээ. Энэ нь агаарын бохирдлын арьс, үсэнд үзүүлэх нөлөөг тогтоосон анхны судалгаа юм. Мөн Хятадын эрдэмтдийн судалгаагаар 20-иод насны эрчүүд агаарын бохирдлоос болж өмнөх үеийн хүмүүсээс илүү хурдан халцрах эрсдэлтэй гэнэ. Иймд агаарын бохирдол, замын түгжрэл ихтэй газраас зайлсхийхийг зөвлөлөө.

Таны сонорт


Өнөөдрөөс цас орж, зарим нутгаар эрс сэрүүснэ.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал    


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр