Өглөөний цайгаа уудаггүй хүүхдүүд бусдаас тааруу сурлагатай байдгийг Английн эрдэмтэд тогтоожээ. Судалгаанд дунд сургууль, коллежийн 294 сурагч оролцсон ба тэдний 29 хувь нь өглөөний цай бараг уудаггүй, 18 хувь нь хааяа, 53 хувь нь ихэнхдээ уудаг байсан аж. 

Ингэхэд өглөөний цай бараг уудаггүй хүүхдүүдийн шалгалтын дундаж дүн ихэнхдээ уудаг хүүхдүүдээс 30 гаруй оноогоор бага байжээ. Мөн нийт сурлагын дүн нь 10.25 оноогоор бага байсан юм. 

Английн 1800 гаруй сургууль үнэгүй үдийн цайны хөтөлбөрт хамрагддаг ч өглөөний цай өгдөггүй байна. Харин Magic Breakfast сайн дурын байгууллагаас 480 сургуульд өглөөний цайны хөтөлбөр явуулдаг юм. Мөн зарим сургуулийн өглөөний цайг сургуулийн захиргаа болон хувийн компаниуд санхүүжүүлдэг байна. 

Иймд Magic Breakfast байгууллагын зүгээс бүх сургуульд өглөөний цай өгөхийг Засгийн газраас шаарддаг юм. 

Эх сурвалж: Telegraph, Gulfnews