Өглөөний цайгаа уухаас өмнө дасгал хийх нь эрүүл мэндэд тустай гэдгийг Английн эрдэмтэд тогтоожээ. Судлаачид илүүдэл жинтэй 30 хүнийг гурван хэсэгт хувааж долоо хоногт гурван удаа дасгал хийлгэсэн байна. Эхний хэсэг нь дасгал хийхээс хоёр цагийн өмнө ванилийн шэйк уусан бол хоёрдахь нь дасгал хийсний дараа уужээ. Харин сүүлийн хэсгийнхэн шэйк уусан хэдий ч дасгал хийгээгүй байна. 

Ингэхэд эхний хэсгийнхэн хоёрдах бүлгийн хүмүүсээс хоёр дахин их калори шатаасан ба чихрийн шижиний эрсдэл нь буурчээ. Үүний шалтгаан нь өлөн ходоодтой үед эсэд өөх тосны хүчиллэг үүсдэг ба улмаар илүү их калори шатаадаг байна. 

Эх сурвалж: Scientists