Интернетэд холбогддог, царай таних технологид суурилсан ухаалаг телевизорууд хэрэглэгчдийг тагнаж байх магадлалтай гэж Холбооны мөрдөх товчооноос анхаарууллаа. 

Мөн эдгээр хамгаалалт муутай ухаалаг телевизорыг ашиглан хакерууд кибер халдлага хийх боломжтой гэнэ. Ингэснээр хакерууд суваг солих, дууг чангалах, хүүхдүүдэд ёс бус бичлэг үзүүлэх, телевизорын камер, микрофоныг асааж таныг нууцаар тагнах эрсдэлтэй байна. 

Үүнээс сэргийлэхийн тулд ухаалаг телевизор хэрэглэгчид төхөөрөмжийн аюулгүй байдлын тохиргооны талаар судалж үйлдвэрээс хийсэн нууц кодыг солих хэрэгтэй гэж мэргэжилтнүүд зөвлөлөө. Мөн камер, микрофоныг хэрхэн асааж унтраах талаар сурч, унтардаггүй камерыг хар цаасаар таглах зэрэг арга авах нь зүйтэй юм.

Үүнээс гадна телевизорын программыг цаг алдалгүй шинэчилснээр хакерын халдлагаас сэргийлэх боломжтой байна.

Эх сурвалж: CNN, Techcrunch