Ухаалаг утас, телевизор, компьютерийг Оросын зар зээлд худалдаалахаас өмнө Орос программ уншуулахыг хуульчиллаа. Уг хуулийг энэ оны эхээр Оросын парламентын доод танхим баталсан ба ерөнхийлөгч Владимир Путин Даваа гарагт гарын үсэг зуржээ. 

Ирэх оны зургадугаар сарын нэгээс хэрэгжих уг хууль нь Оросын технологийн компаниудыг гадны компаниудтай өрсөлдөхүйц болгох, хэрэглэгчдэд үндэсний үйлдвэрлэлээ дэмжих боломж олгох юм. 

Оросын хэвлэлийн мэдээлснээр Засгийн газар Хуавей компаний утсанд программаа суулгах талаар ярилцаж байгаа гэнэ. Импортын бүтээгдэхүүнүүд Оросын программыг заавал уншуулах шаардлагагүй ч зарим компаниуд тус улсын зах зээлийг орхих төлөвтэй байгааг ажиглагчид хэлж байна. 

Оросын засгийн газар сүүлийн үед дижитал дэд бүтцэд тавих хяналтаа өргөжүүлж байгаа юм. Тухайлбал, өнгөрсөн сард даян дэлхийн веб сүлжээнээс гарч өөрсдийн интернетийг хөгжүүлэх хууль баталсан юм. 

Мөн энэ оны эхээр Гүүгл компани Оросын засгийн газрын хүсэлтээр зарим сайтуудыг хайлтаас хассан байна. Түүнчлэн Засгийн газартай хамтарч ажиллахаас татгалзсан Телеграм чатны аппликейшнийг хаахыг оролджээ. 

Эх сурвалж: The verge