Коронавирусийн тархалтаас үүссэн эдийн засгийн хохирлыг Хятад улс даван туулж чадна гэж Европын Холбооны илч мэдэгдлээ. 

Түүний хэлснээр, "Эдийн засагт үүсгэх вирусийн нөлөө нь хязгаартай. Асуудал хурцдах юм бол агуу их нөөцтэй Бээжин туслалцаа үзүүлэх боломжтой" гэв.

Одоогийн байдлаар вирусээр халдварласан хүний тоо дэлхий даяар 75213 хүрч, нас барсан хүмүүс 2009 болжээ.

Мөн Японы эрэг дээрх Даймонд Принцесс хөлгөөс 500 гаруй хүнийг буулгах шийдвэр гаргасан байна. Буух хүмүүс бүгд коронавирусгүй нь тодорхойлогдсон ба зорчигчид тусгаарлах төвд 14 хоног байх шаардлагатай юм.

Украин улс мөн Америкийн жишээг даган Уханид байгаа 49 иргэнээ буцаан авчрах шийдвэр гаргаад байна. Тэднийг авчрах нислэгт Украиныг зорих хүсэлтэй өөр улсын 25 хүн сууж болох гэнэ.  

Эх сурвалж: Al Jazeera, NYTimes