Дүнсгэр Ням гараг

Унгарын хөгжмийн зохиолч Резко Сересс 1933 онд энэхүү салалтын тухай дууг бичсэн нь 20-р зуунд амиа хорлолтын шалтгаан болсон гэж яригддаг юм. Дууны үг нь бүтэлгүй хайрынхаа араас шаналсан утгатай бөгөөд Их хямралын үед Америк, Германд олон хүн уг дуунаас болж амиа хорлосон байна. Харин 1941 онд уг дууны Англи хувилбарыг дуучин Билли Холидэй дуулсан ч үүнийг BBC-ын радиогоор цацахыг хоригложээ.

Амиа хорлолтыг дэмжсэн рок дуунууд

1980-аад оны үед амиа хорлосон өсвөр насныхны үхэлд хүнд метал хамтлаг болох Judas Priest, дуучин Оззи Осбурн нарын уран бүтээлүүдийг буруутгаж байв. Учир нь Оззи Осбурны Suicide Solution, Judas Priest-ын Better By You Better Than Me дуунууд нь муу ёр, амиа хорлолтыг дэмжсэн утга агуулгатай юм.

Уулзвар замын гуниг

Дуучин Роберт Жонсон 1936 онд Cross Road Blues дуугаа гаргаснаас хоёр жилийн дараа нууцлагаар хорвоог орхисон юм. Үүнээс хойш уг дууг коверлож дуулсан уран бүтээлчдэд золгүй явдлууд тохиолдог болжээ. Дууны гитарын коверыг хийсэн хөгжимчин Эрик Клапсоны хоёр настай хүү цонхоор унаж амиа алдсан байна. Мөн Lynyrd Skynyrd хамтлагийн гишүүд онгоц, автомашины ослоор хорвоог орхисон бол Allman Brothers хамтлагийнхан мотоциклийн ослоор нас баржээ.

Есдүгээр симпони

Сонгодог хөгжмийн зохиолчид есийн тооноос эмээдэг нь есдүгээр симпоноо дуусгасан хүн үхдэг гэх мухар сүсгээс үүдэлтэй гэнэ. Хачирхалтай нь Людвиг ван Бетховен, Франц Шуберт, Густав Малер зэрэг алдарт хөгжмийн зохиолчид бүгд есдүгээр симпонио бичиж байхдаа нас барсан байна.

Миний замнал

Филиппинд 2002-2012 оны хооронд 10 гаруй хүн Франк Синатрагийн My Way дууг караокед дуулж байгаад амиа алджээ. Учир нь уг дууны үг хэрэгтнүүдийг өдөөн хатгасан утгатай гэж зарим хүмүүс үздэг байна. Улмаар тус улсын Засгийн газар уг дууг караокед ашиглахыг хоригложээ.

Эх сурвалж: The line up