НҮБ-ын 22 орон Шиньжян муж дахь Уйгурчуудыг хорих лагерыг хаахыг Хятадын засгийн газраас шаардсан захидал илгээлээ. Эдгээрт Франц, Герман, Их Британи, Австрали, Япон зэрэг орнууд багтсан ба тэд хорих лагерт хүний эрх зөрчигдөж байна гэж үзжээ. 

Судлаачдын хэлснээр тус лагерт хоёр сая гаруй Уйгур, Казах, Киргиз болон бусад Ислам үндэстнүүдийг хүчирхийллийн замаар боловсрол эзэмшүүлж байгаа юм. 

Харин Хятадын тал уг лагерт хоригдож байгаа иргэдэд терроризм, Исламын хэт даврагчидтай тэмцэх талаар сургалт явуулдаг ба ямар нэг хүчирхийлэл үйлдэгдээгүй гэжээ. 

Турк өмнө нь Уйгурчуудын хорих лагерийг ихээхэн шүүмжилдэг байсан ч энэ удаагийн захидалд гарын үсэг зураагүй байна. Учир нь Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган энэ сарын эхээр Хятадад айлчлах үеэрээ Шиньжяны хорих лагерын асуудал хоёр орны харилцаанд сэв суулгах ёсгүй гэжээ. 

Эх сурвалж: CNN, The guardian