Сүүлийн үед УИХ тарах асуудал яригдаж, 40 гаруй гишүүн гарын үсэг зурсан гэх мэдээлэл гараад байна. Хэрэв 51 гишүүн УИХ тарахыг дэмжиж гарын үсэг зурвал уг асуудлыг хэлэлцэх нөхцөл бүрдэх юм. Гэвч МАН бүлгийн дарга болон зарим гишүүдийн зүгээс “УИХ-ыг тараах асуудлаар албан ёсоор санал авсан зүйл байхгүй. Энэ талаар мэдээлэлгүй байна” гэх тайлбарыг өгч байна. 

Тэгвэл уг асуудлыг Даваа гарагийн МАН-ын бүлгийн хурлаар УИХ-ыг тарааж, ээлжит бус сонгууль явуулах асуудлыг хэлэлцэхээр боллоо. Мөн Ерөнхийлөгчийн хориг, Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар зөвшилцөх юм. 

Гишүүд эхнээсээ УИХ тарах асуудлаар саналаа илэрхийлж байгаа ба Д.Оюунхорол Х.Баделхан, Б.Баттөмөр нарын гишүүд "парламент тарах асуудлыг дэмжихгү. Энэ бол албан бус хүрээнд яригдсан асуудал” гэлээ. 

Сануулбал, өнгөрсөн 10 болон тавдугаар сард Ерөнхийлөгч УИХ-ыг хугацаанаасаа өмнө тарах санал гаргасан юм. Тэрээр УИХ-ын ёс зүй, шударга ёс, үйл ажиллагаа улам дордсон гэх үндэслэлээр тарах санал гаргасан боловч саналыг хүлээж аваагүй байна.