Зураг: gereg.mn

УИХ-ыг тарааж төрийн эрх мэдлийг ард түмэнд өгөх тулган шаардах бичгийг УИХ-ын дарга М.Энхболдод, төрийн дунд болон бага шатны албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх уриалгыг Ерөнхийлөгчид хүргүүлж, тулган шаардах бичгийг хавсралтаар өгнө гэв.

Тэд Пүрэв гарагт төрийн ордны бүх хаалгыг бүсэлж хэнийг ч нэвтрүүлэхгүй, гаргахгүй улс төрийн суулт хийнэ гэсэн юм. Түр Засгийн газрыг байгуулахын тулд зөвхөн Ерөнхийлөгчийг л ордонд оруулна гэлээ. Мөн УИХ-ыг тараахад чөтгөр ч нэгдэнэ гэсэн юм.

УИХ-ын гишүүд газар нутгаа тонон дээрэмдэж, ард түмнээ ядууруулж, ажлын байрыг шийдвэрлэж чадахгүй байгаа учир тэднийг татан буулгах ёстой гэдэг үндэслэлээр тэд албан бичиг хүргүүлж байгаа юм.

Зураг: Montsame

“УИХ-ын 76 хулгайчийг буулгаж унагаах ёстой. Гишүүд аминдаа хайртай л бол хаврын чуулганд оролцохоор төрийн ордон руу битгий зүглээрэй” гэж Улсаа аврах ард түмний хөдөлгөөний ерөнхий зохицуулагч Б.Жагар хэллээ.

Тэрээр өнгөрсөн жил оффшорчдын эсрэг жагсаал эхлүүлнэ гэж 50 мянган ширхэг уриалга тарааж, НИТХ-ын дарга Ц.Сандуй руу оймс шидэж, Сонгуулийн ерөнхий хорооны хаалга эвдэж байсан юм.

УИХ-ын гишүүдийг татан буулгах үндэслэлүүд

  • Оффшорчдыг шалгаж байгаа нэрээр хариуцлага тооцохгүй өдийг хүрсэн.
  • Төрийн албыг үнэлгээжүүлж, 60 тэрбумаар байгуулагдсан УИХ эрхзүйн чадамжгүй
  • Газар нутгийн бүрэн бүтэн байдлыг алдагдуулж, дундын баялгийг хууль бусаар хувьдаа өмчилсөн
  • Намын хатуу гишүүнчлэлийг татан зогсоох
  • Хүн бүр 25 сая төгрөгийн өрөнд орсон
  • Ёс зүйгүй гишүүд Б.Мурат, Д.Гантулга нар эрх чөлөөтэй алхаж байна
  • Монгол улсын нийгэм эдийн засагт маш том хохирол учруулж байна. Оффшорчдыг ил гаргах ёстой
  • Шүүх эрх мэдлийн байгууллага УИХ-ын атганд орсон. Ард түмний эсрэг үйлчилж байна
  • Төрийн алба хууль дүрмээ даган мөрдөхгүй байна
  • Олон улсын өмнө хүлээсэн гэрээ хэлэлцээрийг зөрчиж байна
  • Ажлын байр хомс учир ядуурал нэмэгдэж байна
  • Оюу Толгой, Таван Толгойгоос ард түмэн ногдол ашиг хүртээгүй байна.