Энэ жилийн хувьд Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас бага насны хүүхдийг төөрөхөөс сэргийлж, гарт нь эцэг эхийнх нь дугаартай бугуйвч зүүүж өгч байсан юм. Энэ жил мөн Цэвэрхэн наадацгаая аяныг үргэлжлүүлэн хэрэгжүүлж байгаа ба "Цэвэрхэн наадацгаая, Ногоон байгаасай" гэсэн бичигтэй хогийн савнууд байлаа. 

Жил жилд олны танил эрхмүүдийн наадмын гоёл үзэгч олны анхаарлыг татдаг. Тэгвэл энэ жилийн наадмаар УИХ-ын гишүүд болон олны танил хүмүүс хэрхэн гоёсныг сонирхуулъя.