Ажлын хэсэг болон байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ. 

Ажлын хэсэг: 

  • Өмгөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 цагаас “В” танхимд;
  • Улсын Их Хурлын даргын 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 177 дугаар захирамжаар байгуулсан ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд.

Төсвийн байнгын хорооны хуралдаан:

  • Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Эксим банк хоорондын “Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл”-ийн нэмэлт санхүүжилтийн зээлийн хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2019.09.25-ны өдөр ирүүлсэн, зөвшилцөх/;
  • Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хооронд байгуулах Санхүүгийн хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2019.10.01-ний өдөр ирүүлсэн, зөвшилцөх/;
  • Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь II  төслийг санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн, Засгийн газар 2018.10.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан:

  • Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Эксим банк хоорондын “Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл”-ийн нэмэлт санхүүжилтийн зээлийн хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2019.09.25-ны өдөр ирүүлсэн, зөвшилцөх/;
  • Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хооронд байгуулах Санхүүгийн хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2019.10.01-ний өдөр ирүүлсэн, зөвшилцөх/;
  • Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2019.03.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

Ёс зүйн дэд хорооны хуралдаан:

  • Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн асуудлаар;
  • Улсын Их Хурлын зарим гишүүний хөрөнгө орлогын мэдүүлгийг хянан шалгах тухай асуудлаар;
  • Бусад.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан:

  • Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Эксим банк хоорондын “Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл”-ийн нэмэлт санхүүжилтийн зээлийн хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2019.09.25-ны өдөр ирүүлсэн, зөвшилцөх/;
  • Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хооронд байгуулах Санхүүгийн хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2019.10.01-ний өдөр ирүүлсэн, зөвшилцөх/;
  • “Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Манжуур хотод Монгол Улсын Консулын газар нээн ажиллуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2019.09.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх/;
  • Бүгд Найрамдах Беларусь Улсын нийслэл Минск хотод  Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2019.09.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх/;
  • Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Абу Даби хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2019.09.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх/;
  • Монгол Улсын Засгийн газар Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хавсралтыг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2019.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
  • Монгол Улсын Засгийн газар, Холбооны бүгд найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын “Монгол-Германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургууль төслийн санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр болон гэрээг соёрхон батлах тухай” хуулийн төсөл /Засгийн газар 2019.10.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
  • Биологийн олон янз байдлыг хамгаалах ба уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь III төслийн санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2019.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
  • Ажлын хэсэг байгуулах тухай /Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/.