Нэр бүхий таван гишүүн хоёр сар гаруйн хугацаанд тэмцсэний эцэст М.Энхболдыг Мягмар гарагт албан ёсоор огцруулсан юм. Үүнээс хойш шинэ дарга хэн бэ? гэдгийг толгойтой бүхэн ярих боллоо.

Парламентад олонх болсон МАН соёл уламжлалаа бодон төрийн сэнтийгээ хоосон шинэлэхгүйн тулд дараагийн “УИХ-ын даргыг цагаан сарөөс өмнө томилно” гэсэн юм. Хэдийгээр нэр дэвшигчид тодорхойгүй байгаа ч хууль зүйн сайд Ц.Нямдорж, батлан хамгаалахын сайд Н.Энхболд, сайд Г.Занданшатар, Ө.Энхтүвшин нарын нэр яригдаж байгаа гэх албан бус мэдээлэл байна.

Эрх баригч намын зүгээс бүлгээрээ хэлэлцсэний дараа Удирдах зөвлөл хуралдана гэж мэдэгдээд байгаа юм. Тэгвэл дараагийн УИХ-ын даргатай холбоотой гишүүдийн байр суурийг хүргэж байна.

Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ нарыг УИХ-ын дарга болоосой гэж хүсэж байна

Image result for ж.батзандан

Ж.Батзандан: Одоогоор надад тодорхой мэдээлэл алга. Миний хувьд МАНАН бүлгийн хүн байж болохгүй гэх шаардлагаа Ерөнхий сайд болон эрх баригч намын бүлэг рүү хүргүүлсэн. Тодруулбал, авлига, хулгай, луйварт нэр холбогдсон, Монголын томоохон баялгуудыг хулгайлахад оролцсон хүн УИХ-ын дарга байж болохгүй гэдгийг би хатуу хэлсэн. Миний хувьд Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ нарыг УИХ-ын дарга болоосой гэж хүсэж байгаа. Харамсалтай нь залуучууд маань өөрсдөө сайн зүтгэж өгөхгүй байна.

УИХ-ын даргын асуудлыг одоо ярихгүй

Related image

Ц.Нямдорж: Би наад асуултад чинь хариулт огт хэлэхгүй. Яагаад гэвэл Удирдах зөвлөл, бүлэг дээр наад асуудлыг чинь ярина. Тэр үед би эцсийн үгээ хэлнэ.

Туршлагатай хүн байх хэрэгтэй

Image result for Д.Тогтохсүрэн

Д.Тогтохсүрэн: Намын удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж шийдвэрлэх байх. Парламентад нэлээн сонгогдсон туршлагатай хүн байх хэрэгтэй. Нийгэмд тулгамдаад байгаа шударга ёсны бодлогыг хэрэгжүүлж чадах хүн л УИХ-ын дарга болох нь зүйтэй. Өмнө нь олон сонгогдсон, парламентын дарга хийж байсан хүмүүсийн нэр сонсогдож байна. Миний зүгээс одоохондоо яг тэр нь гэж хэлж мэдэхгүй байна.  

60 тэрбум, ЖДҮ-тэй холбоотой хүмүүсийг дэмжихгүй

Image result for Л.Болд

Л.Болд: УИХ-ын 75 гишүүнээс хэн нь ч байж болно шүү дээ. Гэтэл нас, хүйс, туршлага зэрэг хөндлөнгийн шаардлага тавиад байна. Энэ бол буруу. Үлдсэн жил гаруйн хугацаанд алдсан боломж, цагаа нөхөж, баялгийг ард түмэнд өгөх, хуулийн байгууллагыг шинэчлэх, улс төрийн тогтолцоо, ЖДҮ зэрэг асуудлыг яаралтай шийдэж чадах хүн л УИХ-ын дарга болох ёстой. Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан нарыг нам нь дэмжээд оруулаад ирвэл миний зүгээс дэмжинэ. Туршлагатай гишүүд дундаас Ц.Нямдорж дарга багтаж байна.

Монголын төрд эмэгтэйчүүдийн дуу хоолой нэмэгдээсэй

Image result for Д.Оюунхорол

Д.Оюунхорол: Дадлага туршлагатай нэлээн гайгүй лидер байгаасай гэж бодож байна. Тэгэхээр олон сонгогдсон гишүүдийн нэг нь орж ирэх байх. Намын удирдах зөвлөл нэлээн шүүлтүүр хийж байж оруулж ирнэ гэж бодож байна. Миний хувьд манай намын шинэ 41 гишүүн УИХ-ын даргад нэр дэвшээд хэрэггүй байх. Монголын парламентад эмэгтэйчүүдийггаргаж ирэх хандлага хараахан төлөвшөөгүй байна. Миний хувьд УИХ-д таван удаа сонгогдохдоо нэг ч удаа тендер, концесс, хөнгөлөлттэй зээл зэрэг асуудалд орооцолдож байсангүй. Нийгмийг соён гэгээрүүлэх ажилд илүү эмэгтэйчүүд түүчээлдэг. Тиймээс цаашдаа Монголын төрд эмэгтэй улс төрчдийг бэлтгэж, 2020 онд ядаж 25 эмэгтэй гишүүн орж ирээсэй.

Л.Оюун-Эрдэнийг УИХ-ын дарга болчих гэж нэлээн хэлсэн

Image result for Т.Аюурсайхан

Т.Аюурсайхан: УИХ-ын дарга болох саналаа намын нөхдөд илэрхийлсэн гэх мэдээлэл худлаа. УИХ-ын даргыг томилох асуудлыг маргааш шийдвэрлэх байх. Асуудлуудаа хурдхан шийдэхгүй бол төрийн ажил цалгардаж, хов жив их явж байна. Олон нийтийн шаардлагад нийцэх хүнээр УИХ-ыг удирдуулах ёстой. Тэмцэл хийж байгаа гишүүдийн зүгээс Л.Оюун-Эрдэнэ та хоёрын нэг нь болох ёстой гэж байгаа. Миний хувьд Л.Оюун-Эрдэнийг болчихоосой гэж нэлээн хэлж үзсэн. УИХ-ын дарга улс төрийн өглөг авлагад ороогүй хүн байх ёстой.

Нэг сонгогдсон хүн УИХ-ын дарга болно гэдэг парламентын зарчимд байж болохгүй

Л.Оюун-Эрдэнэ: Миний авсан мэдээллээр өрсөлдөөн гарч магадгүй юм байна. Миний хувьд туршлагатай, зангарагтай хатуу хүн байх ёстой. Намайг сонгогдоно гэж ярьж байна. Нэг сонгогдсон хүн УИХ-ын дарга болно гэдэг парламентын зарчимд байж болохгүй. Ерөнхий сайд гишүүдтэй нэг бүрчлэн уулзаж байгаа юм шиг байна. Маргааш гэхэд нэр дэвшигч тодорхой болох байх.