Он гарсаар үйлдвэрлэлийн осолд 230 хүн өртснөөс 35 нь амиа алдсан ба нийт ослын 24 хувь нь уул уурхайн салбарт, 12.2 хувь нь барилгын салбарт гарчээ. Осолд өртсөн иргэдийн дийлэнх нь унах, бүдрэх, хавчуулагдах, хортой бодис, цацрагийн нөлөөнд өртсөн байна.

Харин ААН-ийн зүгээс онцгой нөхцөлд тохирсон дүрэм, стандартгүй, дотоодын хяналт сул, ажилчдын амь нас, эрүүл мэндэд аюултай ажлын байранд хамгаалалтын болон урьдчилсан сэргийлэх арга хэмжээ авдаггүй, ажлын тусгай хувцас, хэрэглэлээр хангадаггүй зэргээс үүдэн үйлдвэрлэлийн осол гарсаар байна.

Тухайлбал, энэ сарын 28-нд ДЦС-3 ТӨХК-ийн трансформаторт засвар хийж байсан нэг хүн 380 Вт-ын өндөр хүчдэлд цохиулан нас барсан юм.  

Өнгөрсөн онд үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын 283 тохиолдол бүртгэгдсэн ба 31.8 хувь нь уул уурхай, барилгын салбарт бүртгэгджээ.