Долдугаар сарын 21-нд болох Украины парламентын сонгуульд ерөнхийлөгч асан Петр Порошенкогийн Европын нэгдэл нам ялалт байгуулвал тэрээр ерөнхий сайд болно гэж мэдэгдлээ.

Порошенко өнгөрсөн дөрөвдүгээр сард болсон ерөнхийлөгчийн сонгуульд инээдмийн жүжигчин Володимир Зеленскийд ялагдсан юм.

Үүнээс үүдэн ирэх сард болох парламентын сонгуульд улс төрийн туршлага багатай урлагийн салбарын хүмүүс олноороо өрсөлдөж байна. Тухайлбал, Океан Елзи рок хамтлагийн дуучин Святослав Вакарчук, инээдмийн жүжигчин, телевизийн хөтлөгч Сергей Притула, жүжигчин, менежер Юрий Корявченков, влогчин, сэтгүүлч Анатолий Шарий зэрэг урлагийн салбарын төлөөлөл нэр дэвшжээ.

Эх сурвалж: UNIAN, RT