Украйны улсын нууцад хамаарагдах цөмийн станцыг ашиглан хууль бусаар криптовалют олборлодог байсныг тус улсын тусгай алба илрүүлжээ. Криптовалют гаргаж авахад их хэмжээний эрчим хүч шаардлагатай учир цөмийн реакторын ойролцоо олдворлолт хийх нь ашигтай юм. 

Азаар станцын тоног төхөөрөмжийг хакердаагүй учир олборлолт аюул багатай байжээ. Харин оронд нь өндөр хүчин чадалтай компьютерыг станцын удирдлагын өрөөний эрчим хүчээр ажиллуулж дотоод сүлжээнд нь холбосон байна. Гэхдээ энэ нь улсын нууцтай холбоотой станцын аюулгүй байдлын зохицуулалтыг зөрчсөн гэж тусгай алба мэдэгджээ. 

Одоогоор уг хэргийг хэн үйлдсэн нь тогтоогдоогүй ч шинжээчдийн хэлснээр станцын аюулгүй байдлыг хангадаг хүмүүс байх магадлалтай гэнэ. 

Эх сурвалж: RT, Finance magnets