ДЭМБ-ын мэдээлснээр энэ оны эхний гурван сард дэлхий даяар бүртгэгдсэн улаан бурхны тохиолдол өмнөх оны мөн үеийнхээс гурав дахин ихэсжээ.

Тухайлбал өнгөрсөн онд 163 оронд улаан бурхны 28,124 тохиолдол илэрсэн бол он гарсаар эхний гурван сарын байдлаар 170 оронд 112,163 тохиолдол бүртгэгдсэн байна.

Гэхдээ дэлхий даяар тус өвчний 10 тохиолдол тутмын нэг нь л бүртгэгддэг учир халдварын тархалт илүү өргөн хүрээг хамарсан байж болох гэнэ. Ялангуяа Африкт улаан бурхны халдвар 700 хувь өсжээ.

Харин дархлаажуулалтын вакцин хийснээр уг өвчнөөс бүрэн сэргийлэх боломжтой ч улс орнуудын 85 хувь нь уг вакцинд хамрагддаг байна. Үүнд вакцины талаар ташаа мэдээлэл тараах зэрэг асуудал саад болдог гэдгийг ДЭМБ-аас мэдэгдлээ.

Улаан бурхан нь уушги, тархинд тархах аюултай халдварт өвчин бөгөөд Украин, Мадагаскар, Энэтхэг, Бразил, Пакистан, Йеменд өргөн тархсан байна. Тухайлбал, Мадагаскарт өнгөрсөн есдүгээр сараас хойш 800 орчим хүн улаан бурхнаар нас баржээ.

Эх сурвалж: France24BBC