Улаан мах, өндгөнд агуулагддаг амины хүчлийн хэрэглээг багасгаснаар хорт хавдрын өсөлтийг удаашруулж болдог гэдгийг Америкийн эрдэмтэд тогтоожээ. Амины хүчил нь нүүрстөрөгчийн бодисын солилцоо явагдахад нөлөөлдөг ба ингэснээр хавдрын эс төлждөг байна. 

Амины хүчлийг багасгах нь мөн хөгшрөлтийг удаашруулж, жин хасахад нөлөөлдөг юм. Судлаачид эрүүл болон хорт хавдартай хулганы амины хүчлийн хэрэглээг багасгах туршилт хийсэн ба хорт хавдарт нөлөө үзүүлдэггүй химийн эмийг амины хүчил бууруулах аргатай хослуулснаар хүссэн үр дүнд хүрчээ. 

Үүнээс гадна амины хүчил бууруулах аргыг химийн туяан эмчилгээтэй хослуулахад мөн эерэг үр дүн үзүүлсэн байна. 

Эрдэмтдийн хэлснээр энэ нь хавдрын эсийн хөгжилд хэрэгцээтэй бодисыг хязгаарлаж байгаа гэсэн үг. Тэд мөн зургаан эрүүл хүнд амины хүчил бууруулах аргыг туршсан нь ижил нөлөө үзүүлсэн байна. Харин уг арга хавдартай хүнд хэрхэн нөлөөлөх нь тодорхойгүй байгаа ч цагаан хоолны дэглэм тустай гэдгийг эрдэмтэд онцолжээ. 

Өнгөрсөн жил хийсэн судалгаагаар сахар бага, уураг, өөх тос ихтэй хоолны дэглэмийг химийн эмтэй хослуулахад хавдрын эсрэг үйлчилгээ нь сайжирдаг гэдгийг тогтоосон юм. 

Эх сурвалж: Japantimes, SCMP