УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж ХХААХҮЯ-ны сайд Ч.Улааныг огцруулах хуулийн төсөл өргөн барьжээ. Учир нь, Ч.Улаан сайд Хятадын компаниудад квот олгосноос болж махны үнэ унасан гэж Б.Пүрэвдорж мэдэгдсэн юм. 

Өнгөрсөн есдүгээр сард төлөг 100 мянга, эм хонь 130 мянга, эр хонь 160 мянган төгрөг байсан бол өнөөдөр 20-30 мянган төгрөгөөр унасан байна. Харин бод малын ханш нэг тус бүрдээ 200 мянган төгрөгөөр унасан гэнэ.

Мөн манай улс 140 гаруй махны үйлдвэртэй бөгөөд эдгээрийн 12 нь Хятад руу мах экспортлох квоттой байна. 

Энэ нь авлига авах шалтгаан болсон ба бусад компаниуд эдгээр зөвшөөрөлтэй 12 ААН-д нэг кг адууны махан дээр 12 юанийн төлбөр төлж мах нийлүүлэх шаардлагатай болдог гэж Б.Пүрэвдорж хэлсэн юм. Гэвч Хятад руу мах экспортлох зөвшөөрөлтэй 12 компанийн ес нь Хятад эзэнтэй байна.